Үндсэн хэсэг рүү очих

Цэвэршилтийн өмнөх үеийг туулж буй эмэгтэйчүүдэд

Таны бие өөрчлөгдөж байгааг мэдэрч байна уу?

Сүүлийн үед шөнө нойр хулжиж, өглөө ядарч сэрж, амархан стресстэж, халуун оргиж, өмнөх шигээ эрч хүчтэй байхаа больсон уу? Ажил, гэр, амьдрал, таны амьдралын хэв маяг бүгд хэвээрээ. Харин таны бие өмнөх шигээ биш болсон мэт санагдаж байна уу?

Та ганцаараа ийм мэдрэмжтэй байгаа юм биш шүү. Энэ мэдрэмжийг олон эмэгтэй мэдэрч надад ханддаг. Энэ мэдрэмж нь таны буруу биш. Энэ бол цэвэршилтийн өмнөх үеийн дааврын өөрчлөлт. Энэ үеийг ойлгоод, өөрчлөгдөж буй биедээ тохирсон амьдралын хэв маягийг цогцлооход тань би тусална.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн коуч Галбаатарын Нансалмаа

“Өөрчлөгдөж буй биедээ тохирсон амьдралын хэв маягийг хамтдаа цогцлооно.”

— Нааска

МИНИЙ ТУХАЙ

Намайг Галбаатарын Нансалмаа (Нааска) гэдэг.

Би Монголд хүний их эмч мэргэжлээр сурсан, АНУ-д эрүүл мэндийн көүч мэргэжлээр бэлтгэгдсэн. Мөн одоо цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үеийн эрүүл мэндийг дэмжих көүчийн хөтөлбөрт суралцаж байна.

Би эмэгтэйчүүдэд энэ дааврын өөрчлөлтийг ойлгож, нойр, стресс, хооллолт, хөдөлгөөн, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох дараагийн алхмаа олоход нь тусалдаг.

Боловсрол ба мэргэшил

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн лого

Хүний их эмч

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Эмч хүний хувьд би таны бие, шинж тэмдэг, шинжилгээг ойлгоно.

IIN Certified Professional Health Coach батламжийн тэмдэг

Certified Professional Health Coach

Institute for Integrative Nutrition

Көүчийн хувьд би таны амьдралд таарсан, үнэхээр хийж чадах алхмыг хамтдаа олно.

IWHI Perimenopause and Menopause Certificate Program төгсөгчийн тэмдэг

Perimenopause & Menopause Certificate Program төгсөгч

Integrative Women’s Health Institute

Цэвэршилтийн өмнөх үеийн мэргэшлээрээ би энэ үеийн онцлогийг нарийн мэднэ.

ТАНД ЗОРИУЛСАН НЭГ ЦАГ

60 минутын зөвлөгөө

Уулзалтаар бид:

  • Одоо таны бие ямар байгаа, юунаас болж байгааг хамтдаа ярилцана
  • Та ямар мэдрэмжтэй, ямар амьдралтай байхыг хүсэж байгаа алсын харааг тодруулна
  • Тэнд хүрэхэд тохирох, бодитоор хийж болох дараагийн алхмыг олно
  • Таны асуултуудад хариулна

Уулзалтын дараа та юунаас эхлэхээ мэдээд гарна. Төөрч, ганцаараа бодож суухгүй.

Цаг захиалга ба төлбөр

Цагаа 3 алхмаар баталгаажуулна.

  1. 1

    Цагаа сонгоно

    Цагийн хуудсыг нээж, өөрт тохирох өдөр болон цагаа сонгоно.

  2. 2

    Төлбөрөө шилжүүлнэ

    Доорх Хаан Банкны дансанд ₮215,000 шилжүүлнэ.

  3. 3

    Баримтаа илгээнэ

    Надтай холбогдсон сувгаараа буюу Instagram эсвэл Facebook Messenger-ээр шилжүүлгийн баримтаа илгээнэ.

Хаан Банкны IBAN

ХААН Банк

MN080005005601113154
Цагийн хуваарь нээх

Төлбөрийн баримт ирсний дараа таны цаг баталгаажна.